Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин, О.Орхон нар 461 хорих руу ачигдлаа
2019/03/05

Эрүүгийн цагдаагийн газар ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны захирал О.Орхон нараас өнөөдөр байцаалт авч, тэднийг баривчлан Ганцхудагийн хорих анги руу авч явлаа. Тэднийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэрэгт буруутгаж байгаа юм.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү хэвлэлийнхэнд болж өнгөрсөн баривчилгааны талаар мэдээлэл өгсөн тэрээр "Эрдэнэтийн  49 хувьтай холбоотойгоор ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Үүнтэй холбогдуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилсан" гэв

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404