Б.Алтанхуяг: Анир поп оркестрийн гол онцлог нь симфонийг цахилгаан хөгжимтэй хослуулдаг
2022/09/25

Монголын хамгийн анхны хувийн “Анир” поп оркестрын албан ёсны нээлтийн тоглолт аравдугаар сарын 1-ний өдөр болно.

Урлагийн салбарт 20 гаруй жилийн түүхтэй “Анир” дуу бичлэгийн студиэс төрөн гарч буй энтертайнмент чиглэлийн “Поп оркестр” нь Монголын анхны хувийн мэргэжлийн оркестр юм. Өнгөрсөн долоо хоногт “Анир” поп оркестрын анхны уран бүтээл болох “Салхи мэт хурдлахуй” бүтээл нь олны хүртээл болсон билээ.

“Анир” студийн үүсгэн байгуулагч, удирдаач Б.Алтанхуяг: “Анир поп оркестр” маань “Анир” студиэс төрөн гарсан. Монголын соёл урлагийн зах зээлд энтертайнмент урлаг ихээхэн хөгжиж байгаа. “Анир” поп оркестрын уран бүтээлчид бүгд мэргэжлийн уран бүтээлчид. Тус поп оркестр нь бусад найрал хөгжмөөс ялгарах гол онцлог нь симфони хөгжмийг цахилгаан хөгжимтэй хослуулдаг бөгөөд зөвхөн симфони хөгжим тоглохоос гадна эстрадын бүх төрөлд хувирч тоглодгоороо ихээхэн ялгаатай. Энэхүү оркестр байгуулагдсан нь Монгол Улсад нэг түүхэн үйл явдал боллоо гэж хэлмээр байна. Манай улсад гурван симфони оркестр байдаг. Ингээд “Анир поп оркестр” дөрөв дэх нь болж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Отгонбаатар. Д192.82.89.71
Улам их шинэ уран бүтээл туурвих ажилд чинь өндөр амжилт хүсье
2022/12/12
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404