“Сургуулийн автобус” төсөл хэрэгжиж байна.
2022/09/23
Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх” зорилтын хүрээнд нийслэлийн хэмжээнд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжиж байна.
 
2022 оны байдлаар “Сургуулийн автобус” төслийн хүрээнд нийслэлийн 4-н дүүргийн 3-н аж ахуй нэгж байгууллагын 23 автобус 23-н чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.
 
Иймээс тус төсөлд хамрагдаж буй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын 23 жолооч, сургуулийн автобусны үйлчилгээнд хяналт тавин ажиллаж буй 23 “Хүүхэд зохицуулагч”, 10 сургуулийн нийгмийн ажилтнуудад 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Нийтийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх аюулгүй ажиллагаа, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээрх сургалтыг зохион байгууллаа.
 
 

Эх сурвалж: Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404