Шинжээчид Момогийн тухай
2019/03/04

Өнгөрсөн онд Энэтхэгт амиа хорлосон хүүгийн үхлийг Момотой холбодог. Тэгвэл үүнээс хойш Момотой холбоотой эцэг эхчүүдийн олон удаагийн гомдол тохиолдлууд бүртгэгджээ. 

Momo гэх үзэгдэл хүүхдийн WhatsApp эккаунт, YouTube бичлэгүүдэд гэнэт гарч ирж, хүүхдүүдийг өөрсдийгөө болон бусдад хор, хөнөөл учруулж гэж ятгаж байна уу? Энэ бүхэн ямар нэг нотлогдоогүй айдаст хөтлөгдсөн хэтрүүлэг гэж харагдаж байна гэж  Snopes.com үндэслэгч Дэвид Миккелсоны CNN агентлагт ярьжээ.  

Гэхдээ нэгэнт хүмүүс Momo-д анхаарлаа хандуулсан тул эл хүүхэлдэй бүхий контентийг бүтээх сэдэл төрүүлж болзошгүй. Магадгүй зарим нэг тохиолдлууд үүнтэй холбоотой байх гэж тэрбээр ярьжээ. Эл хэрэг явдлын сайн тал нь эцэг, эхчүүдийг олон нийтийн сүлжээн дэх контентийг зохицуулах, хянах асуудалд анхаарлаа хандуулахад хүргэсэн. Тиймээс Миккелсон болон шинжээчдийн хэлж буйгаар, асуудлыг шийдвэрлэхэд хялбархан. Хүүхдүүдээ юу үзэж байгаа, яаж үзэж байгааг мэдэхэд л болоо. Эцэг, эхчүүд хүүхдүүд нь олон нийтийн сүлжээнээс өөрт хэрэгтэй зүйлсийг олж авч чадаж буй эсэхийг мэдэж, аливаа заналхийлсэн эсвэл хор, хохиролтой зүйлтэй таарсан тохиолдолд эцэг, эхдээ хэлэх ёстой гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах нь чухал гэж Миккелсон үзэж байна.

Мөн түүнчлэн, хайлтын Kiddle, YouTube Kids, Science360 зэрэг хүүхдэд зориулсан тусгай аппликэйшн, хайлтын системийг ашиглахыг зөвлөж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404