“ШИНЭ ЦАГИЙН ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД-2022”
2022/09/11
Хөдөө аж ахуй, мал аж ахуйн ашиг шимийг хүртэхэд иргэн болон аж ахуй нэгж байгууллагуудад туслах, газар тариалан эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан.Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон өөрсдийн сайн дураар Төв аймгийн Жаргалант сумын залуу тариаланчдад туслан нэг өдрийн турш ногоо хурааж ажиллав.
 
Энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэн аж ахуй нэгж байгууллагыг уриалах challenge-ийг зарлаж байна.Эхний challenge-д Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ,Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэсГан хийц ХХК -ийг тус тус дуудан уриалж байна.
 

Эх сурвалж:Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404