Зэвсэгт хүчний "Агаарын цэргийн командлалтай" 2022 оны үйл ажиллагааны хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2022/02/22

Хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, анги, салбаруудын бие бүрэлдэхүүнд гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, залуучуудын хөгжил, эцэг эхийн зөвлөл байгуулах, нийгэм хамгаалал гэсэн сэдвүүдээр үйл ажиллагаа болон сургалт, уулзалтуудыг хамтран зохион байгуулах ба нөгөө талаас хүүхэд багачуудыг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшүүлнэ. Санамж бичигт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хурандаа Б.Энхзоргол нар гарын үсэг зурсны дараа хамтын ажиллагаагааны эхний үйл ажиллагаа болох Цогцолбор тэмцээн зохион амжилттай зохион байгуулагдлаа.

Эх сурвалж:Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404