Эрдэнэтийн 49 хувь эргэж ирнэ
2019/03/04

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн тэрээр "Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьцаа  худалдан авахад 400 270 000 ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн схемийн талаар танилцуулна. Монголбанкнаас өрийн бичиг бичиж хоёр удаа 200 тэрбум төгрөгийг авсан, Хөгжлийн банкнаас 71.3, 51.3 сая ам.долларыг,  Аж үйлдвэрийн яамнаас 90.3 сая ам долларыг, Худалдаа хөгжлийн банкнаас 111.2 сая ам.долларын барьцаагүй зээл тус тус авсан байна. Монголбанкнаас зузаатгал хийн 160 тэрбум төгрөгийг авсан. Монгол банк, Худалдаа хөгжлийн банкнаас  "Монголиан коппер" корпораци руу  мөнгө шилжүүлсэн.  "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авах санхүүжилтийн  72.4 хувь нь төрөөс, 26.4 хувь нь хувийн компаниас гарсан" хэмээн мэдэгдлээ.

"Эрдэнэт"-ийн асуудлаар Засгийн газар 20 гаруй удаа шүүх дээр унасан. Нэг нам эрх барьж байгаа энэ үед асуудлыг яагаад цэгцлэхгүй байгаа талаар сэтгүүлчийн асуултад Ж.Батзандан гишүүн хариулсан тэрээр "МАНАН бүлэглэл хууль хяналтын байгууллагыг авчихсан. МАНАН төрийн өмчит компаниудыг биш хууль хяналтын байгууллагыг хувьчлаад авчихсан. Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёр хууль хяналтын байгууллагыг эрхэндээ байлгасаар байгаа. "Эрдэнэт"-ийн 49 хувь эргэж ирнэ" гэв. 

"Иргэн Пүрэвтүвшин намайг гүтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд өгсөн байна лээ. Би УИХ-ын гишүүнээр сонгогдоод ямар нэг худал мэдээлэл өгөөгүй. ЗГХЭГ-ын дарга гэдэг хариуцлагатай албан тушаал. Энэ мэдээлэлд нэг ч худал зүйл байхгүй" гэж ЗГХЭГ-ын дарга хэлэв. Тэрээр   "хэн нэгний гар хөл болж байгаад  хохиров... Тийм учраас болгоомжтой бай. Тоглоом тоотой нь дээр" хэмээн сануулав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404