"Туркийн кино өдрүүд” энэ сарын 13-15-нд болно
2022/09/07

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоёр улсын хооронд соёл, урлагийн салбарын харилцааг хөгжүүлэх зорилгоор "Туркийн кино өдрүүд"-ийг 2022 оны есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд "Тэнгис" кино театрт зохион байгуулах гэж байна.

"Туркийн кино өдрүүд"-ээр гурван өдрийн турш Чаган Йырмак, Бурак Аксак, Кыванч Баруөнү Ылмаз Эрдоган зэрэг Туркийн нэрт кино найруулагчдын бүтээлүүд болох

  1. “Үлгэрт гардаг охин”,
  2. “Эртугрул- 125 жилийн дурсамж”,
  3. “Нөхрийнхөө хэрээр ярь”,
  4. “Хонгорхон минь”,
  5. “Зүүд”,
  6. “Төгс төгөлдөр”,
  7. “Мартвал шивнээрэй” зэрэг уран сайхны кинонуудыг монгол хадмал орчуулгатайгаар үнэ төлбөргүй толилуулах болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404