Монголын гурван сүмоч Аки башёд цол ахиж барилдана
2022/09/05

Сүмо бөхийн есдүгээр сарын тэмцээн буюу Аки башё энэ сарын 11-25-ны хооронд Токио хотод болно. Тус тэмцээнд Монголын 7 бөх барилдахаар эрэмбэлэгджээ.

Идэвхтэй барилдаж буй цорын ганц их аварга ёкозүна Терүнофүжи Г.Ган-эрдэнэ зүүний манлайд барилдах бол Озеки Шодай барууны манлайд гарсан.

Монгол бөхчүүдээс Хошорюү С.Бямбасүрэн цол ахиж энэ тэмцээнд барууны секивакэ цолтой барилдахаар болжээ. Мөн долоодугаар сарын Нагояа башёд түрүүлсэн Ичиножо А.Ичинноров, сүүлийн гурван башё дараалан 8-аас олон давсан Кирибаяама Б.Лхагвасүрэн нар чансаа ахиж комүсүби цолд хүрсэн байна.

Харин Тамаваши Б.Мөнх-Оргил зүүний маэгаширагийн 3, Чиошима Г.Мөнхсайхан зүүний маэгаширагийн 14, Миторюү Б.Төрболд зүүний маэгаширагийн 16-аас барилдахаар болжээ.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404