Ц.Баасандорж: АТГ гэдэг юунд ч дийлддэггүй байгууллага гараад ирлээ.
2019/03/01
“Дөрөв дэх өдрийн орой аваачиж хориод Баасан гарагийн өглөө  уулзах гээд очиход “Ганц худаг”-аас АТГ-ынхан аваад явсан байдаг. АТГ-ынхан талийгаачийг хойно харагдаж буй энэ байшиндаа авчраад бүтэн өдөржин нэг өрөөнд ганцаарчлан суулгасан байдаг. Энэ бол эрүүдэн шүүлт. 68 настай эмэгтэй хүнийг бүтэн өдөржингөө нэг өрөөнд суулгасан. Тэнд юу болсныг бид мэдэхгүй. Бидэнд байгаа мэдээллээр АТГ-ын эрх бүхий албан тушаалтнууд, комиссарууд орж дарамталсан. Хүүхэдтэй нь холбоотойгоор дарамталсан үйл явдал болсон байгаа. Өнөөдрийг хүртэл талийгаач тус өрөөнд хэнтэй уулзсан, ямар дарамтанд байсан талаар мэдээллийг авч чадаагүй байгаа" хэмээн талийгаач Л.Бямбаагийн өмгөөлөгч Ц.Баасандорж ярилаа.
Авлигатай тэмцэх газрын байрны үүдэнд мэдээлэл хийсэн тэрээр  "Хүний эрхийг Монгол Улс уландаа гишгэсэн, АТГ гэдэг юунд ч дийлддэггүй байгууллага гараад ирлээ. Уучлалт гуйхын оронд “Авлига өгч байгаад баригдсан” гэх утгатай зүйл яриад байж байна.Хүнийг хууль бусаар 24 цагаас илүү хугацаагаар хорьсон үйлдлээ хаацайлах зорилгоор энэ хүнийг хэрэгт холбогдсон мэтээр, амиа хорлосон мэтээр ташаа мэдээлэл тарааж байна. АТГ, ШШГЕГ зэрэг Монгол Улсын төрийн байгууллагын ажилчид нийлж байгаад хүний аминд хүрчихлээ. Тэгсэн хэр нь өнөөдөр инээгээд л ажлаа хийгээд явж байна" гэв.

Өмгөөлөгчийн хэлснээр өрөөнд ямар үйл явц болсон талийгаачийг хэрхэн дарамталсан нь бичлэгт байх ёстой ч АТГ  Цагдаагийн байгууллагад бичлэгээ өгөхгүй байгаа юм байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404