Тайландын Шадар сайд манай улсад өнөөдөр айлчилна
2022/09/05

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна.

Энэхүү айлчлал нь Тайландын Шадар сайдын түвшинд хийж буй анхны айлчлал. Манай улсын “гуравдагч хөрш”, Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш Тайланд Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит нар “Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна.

Хамтарсан хорооны анхдугаар уулзалтыг зохион байгуулж, УИХ-ын Дарга Г.Занданшатар Тайландын Шадар сайд Журин Лаксанависитийг хүлээн авч уулзах юм. Түүний айлчлал 7-ныг хүртэл үргэлжилнэ.

Түүнчлэн Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит дагалдан ирэх тайландын бизнесийн төлөөлөгчид Монголын холбогдох бизнесийн төлөөлөлтэй уулзана гэж ГХЯ-наас мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404