Нидерландад болсон “World police & Fire games 2022” тэмцээнээс улсын начин А.Алтанхуяг алт, мөнгө, хүрэл медаль зүүжээ
2022/08/04

Нидерланд улсын Роттердам хотноо болсон олон улсын “World police & Fire games 2022” тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны дасгалжуулагч, Монгол Улсын начин А.Алтанхуяг гурван төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр жүдо бөхийн төрөлд алт, чөлөөт бөхийн төрөлд мөнгө, сонгомол бөхийн төрөлд хүрэл медалийн эзэн болсон байна.Тус тэмцээн долдугаар сарын 22-30-ны өдрүүдэд болж, дэлхийн 70 гаруй улсын тамирчин цагдаа нар спортын 63 төрлөөр өрсөлдлөө гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404