Осама Бин Ладены хүүгийн мэдээллийг сая доллараар худалдаж авна
2019/03/01

АНУ-ын эрх баригчид “Аль Кайди” бүлэглэлийн толгойлогчийн хүүг устгахаа мэдэгджээ. 

Тэрээр “Аль Кайди” бүлэглэлийн экс толгойлогч Осама бин Ладены хүү Хамза бин Ладены байршиж буй газар болон түүний талаарх бодит мэдээлэл өгсөн хүнд нэг сая ам.доллар өгөхөө амлалаа.  Учир нь 2015 онд Хамза АНУ-ын эрх баригчдад хандан “Тун удахгүй америкчуудыг цусаар уйлуулж, харамсалтайгаар амиа алдсан эцгийнхээ өршөөг авах болно” гэж сануулсан юм. Түүнийг 2017 онд АНУ-ын эрх баригчид “террорист” гэх жагсаалтад оруулсан ба удалгүй “дэлхийн номер нэг террорист этгээд” хэмээж, түүнийг устгахаар хэд хэдэн удаа нууц ажиллагаа явуулсан ч БҮТЭЛГҮЙТЖЭЭ.

Өдгөө 30 настай Хамза өнгөрөгч онд 2001 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагыг үйлдсэн  амиа золиослогч Мохаммед Аттагийн охинтой гэрлэсэн  гэдгээ мэдэгдсэн. Хамза эхнэрийн хамт өдгөө Афганистанд амьдарч байгаа гэх мэдээллийг Пентагон албан бус эх сурвалжаас олж авчээ. Хамза саяхнаас АНУ-ын эрх баригчдыг заналхийлэхээс гадна олон улсад тархсан аллахын дайчдыг тус улсад халдаж, эцгийнх нь өшөөг авахыг уриалаад буй.

АНУ-ын Төрийн Департмент “Хамза бол маш аюултай террорист этгээд. Нэг хэсэг “Исламын улс”-ын нөлөөгөөр “Аль Кайди”-гийн эрх мэдэл, хүч эрс багассан. Харин “Исламын улс” мөхөх аюулд орсон энэ цаг үед “Аль Кайди” дахин хүчирхэгжиж эхэллээ.  Тиймээс “Аль Кайди”-г улам томрохоос урьтаж, Хамзаг устгах шаардлагатай” гэж мэдэгджээ.АНУ-ын эрх баригчид Ираныг “Аль Кайди” бүлэглэлийг алсаас санхүүжүүлж, дэмжлэг үзүүлдэг гэж буруутгадаг.  “Ойрын хугацаанд АНУ, Хамзаг ангуучлахаар төлөвлөж буй бөгөөд уг ажиллагаандаа зориулан сая доллараар түүнтэй холбоотой чухал мэдээллийг олж авахыг зорьж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404