ДЭД САЙД Г.БАТСУУРЬ ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2022/08/04

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөө Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аксел Никаизыг хүлээн авч уулзлаа. Европын Холбооны гишүүн улс орнуудтай эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хүнсний аюулгүй байдал, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа Дэд сайд Г.Батсуурь уулзалтын үеэр илэрхийлэв.

Тухайлбал, 

  • Исгэлтийн (ус, ундаа, монгол архи, айраг гэх мэт) болон мах махан бүтээгдэхүүнийг Европын Холбооны улсад экспортлох, техник туслалцаа авах 
  • Европын Холбооны улс орнуудтай бодит хамтын ажиллагааг бий болгох, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,  хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллах, тэр дундаа хүүхдийн сүү, сүүн тэжээл болон жимс, жимсгэнийн тэжээл боловсруулах  үйлдвэр байгуулах, техник технологийг нэвтрүүлэх, малын бүртгэлжүүлэлт болон Увсын чацаргана, зөгийн бал зэрэг онцлох бүтээгдэхүүнийг газар зүйн заалттай бүтээгдэхүүний жагсаалтад оруулах чиглэлээр,
  • Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжлэх зорилгоор техник, тоног төхөөрөмж, боловсон хүчнийг сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
  • Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, Монгол Улсад арьс ширний үйлдвэрийн техникийн үйлчилгээ, технологи дамжуулах төвийг байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг санал болголоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг Епропын Холбоотой улам эрчимжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлэн уулзалтыг өндөрлөв. 

 

Эх сурвалж: ХХААХҮЯам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404