О.Төгс-Эрдэнэ өсвөрийн ААШТ-ээс алтан медаль хүртлээ
2022/07/22

Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн -71 кг жинд Монголын тамирчин О.Төгс-Эрдэнэ анхны алтан медаль хүртжээ. 

Тэрбээр огцом өргөлтөөр 81, 84, 89 түлхэлтээр 101, 108, 112 кг захиалсан ба 112 кг-г өргөж чадаагүй ч бусдыгаа тэргүүлсэн юм. 

Азийн аваргын хүрэл медальтай түүний араас Узбекстан, Казахстаны тамирчид удаалжээ.

 

Харин тус тэмцээний Монгол Улсын хоёр дахь медаль буюу хүрэл медалийг Б.Хонгорзул охин хүртсэн юм. Түүний хувьд Залуучуудын азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай бөгөөд ийнхүү хүрэл медалийг хүртсэн байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404