Энэтхэгийн шинэ эмэгтэй ерөнхийлөгч сонгогдов
2022/07/22

Энэтхэгийн шинэ ерөнхийлөгчөөр омгийн улс төрч Дроупади Мурму сонгогдлоо.

Эрх баригч Бхаратия Жаната намаас (BJP) нэр дэвшигч, 64 настай багш асан тэрбээр  Одиша (Орисса) мужаас гаралтай бөгөөд мужийн захирагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Мурму нь тус улсын хамгийн анхны овгийн удирдагч юм. Энэтхэгт ерөнхийлөгчийн албан тушаал төрийн тэргүүн боловч гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэггүй.Түүнийг парламентын танхим, муж улс болон  холбооны нутаг дэвсгэрийн хууль тогтоох хурлын гишүүд сонгодог.

Мурму сөрөг хүчний нэр дэвшигч, ахмад улстөрч Яшвант Синхагийн эсрэг эвтэйхэн ялалт байгууллаа. Синха 1990-2000-аад оны эхээр тухайн үеийн Ерөнхий сайд Атал Бихари Важпаигийн тэргүүлсэн BJP-ийн засгийн газарт ахлах сайдаар ажиллаж байсан боловч  одоо нам болон Ерөнхий сайд Нарендра Модиг эрс шүүмжилдэг. Мурму  бүрэн эрхийн хугацаа нь долдугаар сарын 24-нд дуусгавар болох Ерөнхийлөгч Рам Натх Ковиндийг орлох болно.

Эх сурвалж:BBC

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404