Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух анхны Элчин сайд болж байгаад баяр хүргэв
2022/07/19

Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Луис Лакайе Поуд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Энэ үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Уругвайн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.Ерөнхийлөгч Л.Лакайе Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух анхны Элчин сайд болж байгаад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Монгол иргэд 2018 оноос эхлэн Уругвай улс руу 30 хоног визгүй зорчих боломжтой болсон билээ. Уругвай улс нь манай улстай бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх хэлэлцээр байгуулсан Өмнөд Америкийн гурав дахь улс юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITY102.89.39.32
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган
2022/07/21
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404