АРСЛАН ЦОЛТНЫХОО МЯЛААЛГЫГ ХИЙНЭ
2022/07/19

Сэлэнгэ аймгийн удирдлагууд "Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмаар одтой сайхан барилдаан үзүүлж “Монгол улсын арслан” хэмээх эрхэм цол хүртсэн Цагааннуур сумын харьяат "Алдар спорт хороо", "Атар трейд" ХХК, "Таван хан" дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярт өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр аймгийн удирдлагууд шинэхэн Арслан цолтны мялаалга наадмыг 8 дугаар сарын 5-ны өдөр хийхээр боллоо.

Монгол улсын арслан Баярсайханы Орхонбаяр нь бэлтгэл сургуулилтаа анх 2015 оноос эхэлж улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн удирдлаган дор базааж, дөрвөн жилийн өмнө сумынхаа наадамд түрүүлж, сумын заан болж байсан.

Тэрбээр 2018 онд сумын заан цолтойдоо аймгийнхаа наадамд анх удаа зодоглохдоо наймын даваанд Н.Энхжаргалыг өвдөг шороодуулан, түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн.

2019 онд аймгийн баяр наадамд хоёр дахь удаагаа зодоглохдоо дахин түрүүлж, аймгийн хурц арслан болж өмнөх жилийн амжилтаа батлахдаа үзүүр, түрүүнд Мандал сумын харьяат, Н.Баярбаатарыг өвдөг шороодуулж хоёр жил дараалан түрүүлсэн гурав дахь бөх болсон түүхтэй.

 Б.Орхонбаяр арслангийн амжилтыг өмнө нь улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн хурц арслан Ж.Сундуй нар гаргаж байсан гэдэг.

Мөн 2019 онд Төрийн наадамд анх удаа барилдахдаа 21 насандаа улсын начин цол хүртэж Сэлэнгэ түмнээ баярлуулж байлаа. Түүний амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүд гаргаж байжээ. 

Арслан Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болж байсан удаатай.

Тэрбээр өнөө жилийн наадамд улсын арслан болохдоо тавын даваанд аймгийн арслан Б.Бадамгаравыг, зургаагийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг, долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг, наймын даваанд улсын заан болсон Б.Бат-Өлзийг, есийн даваанд даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулсан юм.

Монгол улсын арслан Баярсайханы Орхонбаяр нь Сэлэнгэ нутгаас мэндэлсэн гурав дахь улсын арслан цолтон болж байна.

Түүнээс өмнө Д.Данзан 1933, Г.Эрхэмбаяр 2011 онд улсын арслан болж байв. Дараа нь Гунаажавын Эрхэмбаяр аварга 2013 онд монгол төрийнхөө наадамд түрүүлж, улсын аварга болж Сэлэнгэ түмнийхээ баярын магнайг тэнийлгэж баярлуулж байсан сайхан түүх бидэнд бий.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITY102.89.39.32
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган
2022/07/21
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404