О.Хангай: Түрүү бөхийн шагналаа хүүхдүүдийн төлөө зориулж байгаадаа баяртай байна
2022/07/13

Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадам нартай, хуртай сайхан болж өнгөрлөө.

Энэ жилийн наадамд Улсын харцага О.Хангай уран мэх, хүч бяраа гайхуулан түмэн олноо баясгалаа. Тэрбээр арав давж Улсын шинэ аварга болсон.“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь улсын баяр наадмын албан ёсны түншээр 9 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд түрүү бөхийн бай шагналыг жил бүр уламжлал болгон гардуулсаар ирсэн билээ.Дэлхий нийтийг цочроосон COVID-19 цар тахлын үеэр буюу сүүлийн хоёр жилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисстой хамтран Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төлөөлөл болгон Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд “Түрүү бөхийн нэрэмжит” Тоёота маркийн HIACE автомашиныг бэлэглэж байв.

Харин энэ удаад түрүү бөхийн нэрэмжит шагналаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулахаар болоод байгаа юм.Тус төвийн хүүхдийн амбулаторийн хэсгийн 283.8 м.кв талбайг тохижуулах бөгөөд энэ талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон тохижуулахаар засварын ажлыг эхлүүлээд байна.

Хүлээлгийн хэсэг, хүүхэд саатуулах, хуурайлах хэсгүүдийг тусгайлан бэлтгэж буй бөгөөд ирж буй хүн бүрд зөөлөн дулаан уур амьсгал бүрдүүлэхээр зураг төслийг гаргажээ.Баяр наадмын хамгийн сайхан нь эрийн гурван наадам. Эрийн гурван наадмаас монгол зон олны сэтгэл, нүдийг баясгадаг нь яах аргагүй хүчит бөх. Олон түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн энэ жилийн түрүү бөх О.Хангай өөрийн бай шагналыг хүүхэд багачуудын төлөө зориулж буйдаа тун талархалтай байгаа юм.

Улсын аварга О.Хангай “Юун түрүүнд энд хуран цугласан болон нийт монголын ард түмэндээ баяр наадмын мэндийг хүргэе. Төрийн их баяр цэнгэл наадамд түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулж байгаад баяртай байна” гэв.

Үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү "Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ойн баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Наадамд залуу бөхчүүд өнгөлж, улсын аварга, арслан шинээр төрлөө. Тоёота Сэйлс Монголиа ХХК Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комиссын түнш болж ажилладаг. Энэ жилийн түрүү бөхийн бай шагналаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн поликлиникийн засварыг хийж, Улсын аварга О.Хангайн нэрэмжит болгон тохижуулж, түрүү бөхийн мялаалгыг эхлүүлж байгаад талархалтай байна" хэмээлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITY102.89.33.40
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022/07/15
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404