Наадамд зориулж “Монголын сайхан орон” үзэсгэлэн толилуулна
2022/07/06

Тулгар төр байгуулагдсаны 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жил, Монгол Улсад орчин үеийн дүрслэх урлагийн салбар байгуулагдсан буюу Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойн хүрээнд "Монгол хүн, Монгол ирээдүй, Монгол бахархал" уриан дор “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” уран зургийн үзэсгэлэн 4 дэх жилдээ зохион байгуулагдана.

Тус арга хэмжээ нь Монгол орны түүх соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль, түүний дахин давтагдашгүй дүр төрхийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл оюун өнгө дүрслэлээр урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан дүрслэх урлагийн уран бүтээлүүдийг олон нийт, наадамчин олон, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүлэх сурталчлан таниулах зорилготой юм.

Үзэсгэлэнд уран зураг, уран баримал, монгол зураг, зураасан зураг, Чимэглэх урлагийн 90 гаруй бүтээлүүд дэлгэгдэнэ.

Үзэсгэлэн 2022 оны долоодугаар сарын 08-16-ны хооронд үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 2022 оны долоодугаар сарын 08-ний өдөр 11:00 цагт МУЭ-ийн Арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404