НИТХ-ын дараагийн дарга хэн болох нь тодорхой
2019/02/27

45 төлөөлөгчийн  25 нь дэмжиж С.Амарсайхан хотын дарга боллоо.  Харин өөрийгөө нэр дэвшүүлж өрсөлдсөн  С.Мөнхчулууны төлөө 19 төлөөлөгч санал өгчээ.  

Ерөнхий сайд  5 хоногийн дотор хотын даргыг батламжлах ёстой.  Гэхдээ  энэ удаад С.Амарсайхан С.Мөнхчулуун шиг бүдрэхгүй болов уу. Учир нь намын Удирдах зөвлөлөөс түүний нэрийг тогтсон байв. Тиймээс батламжлаагүй ч гэлээ хотын 2020 он хүртэлх төлөвлөгөө болоод өмнөх даргын Аз жаргалтай хот хөтөлбөрийг үзргэлжлүүлэх эсэх талаар олон нийт асууж буй. Түүний хэрхэн ажиллахаас сонгуулийн оноо тавигдах юм.

Харин одоо С.Амарсайханы орыг хэн залгамжлах бол...

Өмнө нь С.Амарсайханыг бүдрэх үед НИТХ-ын даргаар Р.Дагва яригдаж байсан тэрээр энэ удаад ч түүний нэр дахин сонстож байна. Учир нь түүнийг намын Удирдах зөвлөлөөр мөн яриад тогтсон гэх.  Хотын даргыг сонгох анхны хурлын өмнөхөн НИТХ-ын төлөөлөгчид  Р.Дагвыг НИТХ-ын даргад  дэмжсэн  шийдвэр гаргасан.  Одоо тэр шийдвэр  өөрчлөгдөхгүй л болов уу. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404