Монголын хөлбөмбөгийн холбооны XI их хурал боллоо
2022/07/06

Монголын Хөлбөмбөгийн Холбооны 11 дэх удаагийн ээлжит Их хурал тун амжилттай явагдлаа. Цар тахлын улмаас өмнөх хурал цахим хэлбэрээ явагдаад байсан билээ. Тус хурлыг АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нээж үг хэлснээр МХБХ-ны арван нэгдүгээр Их хурал эхэлсэн юм. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан МХБХ-ны 11 дэх Их хуралд АХБХ-ны Зүүн Азийн гишүүн холбоо хариуцсан ахлах мэргэжилтэн Ёсүкэ Михара Их хурлын төлөөлөгчдөд үг хэлж мөн хуралд оролцож ажиглав.

Ингээд МХБХ-ны Дүрмийн дагуу Ерөнхийлөгч А.Ганбаатар даргалан явуулж, Их хурлаас их хурлын хоорондох МХБХ-ны Ерөнхийлөгчийн ажлын тайлан, 2021 оны Санхүүгийн тайлан болон Хөндлөнгийн Аудитын тайланг хэлэлцэн баталлаа.

Мөн Монголын Хөлбөмбөгийн Холбооны 2023 оны төсвийг хэлэлцэн баталсан юм. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Ес дүгээр Их хурлаар сонгогдсон МХБХ-ны Дүрэм, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн тайланг гишүүддээ танилцуулж МХБХ-ны Дүрмийн шинэчлэн баталсан нь Их хурлын онцлох гол чухал зүйлүүдийн нэг байлаа. Хөлбөмбөгийн хөгжлийн төлөө нэгэн зорилго дор нэгдсэн хамт олонд улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404