Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан байж болзошгүй санхүүгийн баримт ил болжээ
2019/02/27

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн тэрээр "ЗГ-ын хуралдаанаар 2016 оны 9 дүгээр сарын  9-ний өдрийн 32 дугаар тэмдэгдэл Эрдэнэт үйлдвэр ХК болон Монголросцветмет ХК-ийн талаар зарим арга хэмжээний тухай  гэх тэмдэглэлийг нууцаас гаргаж байна. Энэ тэмдэглэлийг нууцаас гаргах хэд хэдэн шалтгаан бий.

1973 оны 11 сарын 22-ны өдөр Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан байдаг. Эрдэнэт үйлдвэр бол 62 жилийн нөөцтэй стратегийн орд гэдэг техник эдийн засгийн үндэслэл гарсан. 2016 оны 9 сарын 9-ний өдрийн ЗГ-ын хаалттай 32 дугаар тэмдэглэлээр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулга хийж, Монгол Улсын ЗГ хөрөнгө оруулах боломжгүй учир давуу эрхээсээ татгалзаж, Монголын Зэс корпорацид худалдах тухай танилцуулгыг хийжээ. УИХ-ын 23 дугаар тогтоолоор Засгийн газрын 333 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцоод Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яамнаас авсан эх үүсвэрийг төрийн өмчид авах хэлцэл хийхийг үүрэг болгосон. Ингээд Засгийн газрын 7 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг буюу энгийн хувьцааг суутган тооцож, төрийн өмчид шилжүүлэх 23 дугаар тогтоолыг гаргах 7 дугаар тогтоол гарсан.  Энэ тогтоолууд ялангуяа УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн цэцээр зөрчилгүй гэдэг нь тогтоогдсон. Гэтэл Монголын Зэс корпорацийн нэхэмжлэлтэй шүүхийн маргаан гараад Захиргааны хэргийн шүүх дээр Засгийн газар ялагдсан байгаа.

Учир нь Худалдаа хөгжлийн банк, Монголын Зэс корпораци хоёр нь хоорондоо хамаарал бүхий этгээд биш гэсэн үндэслэлээр ялагдсан. Тэгэхээр өнөөдрийн нууцаас ил гарсан материалаар Худалдаа хөгжлийн банк, Монгол Зэс корпораци нь хоорондоо санхүүгийн болон удирдлагын хувьд хамааралтай гэдгийг тухайн үеийн хурал дээр Орхон захирал өөрийн амаар хэлж байсан нууцын материалууд байгаа юм. Үүнээс маш олон зүйл харагдана. 

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан байж болзошгүй санхүүгийн баримт ил болж байгаа" гэлээ.

Эдгээр материалуудыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдах юм байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404