"Хүний мах шиг амттай" бургер хийж Каннын наадмаас шагнал хүртжээ
2022/07/06

Ургамлын гаралтай мах боловсруулдаг Шведийн "Oumph" компани тэдний хэлснээр "хүний мах шиг амттай" бургер хийжээ. Компанийн үүсгэн байгуулагч Андерс Линден "Хүний мах ямар амттай болохыг мэдэхгүй ч төсөөллөөрөө шинэ амт бүтээсэн" хэмээв.

Компани өнгөрсөн жилийн Halloween-ээр Стокхольм хотод хоолны машин гаргаж шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд энэ жилийн "Cannes Lions Festival"-аас бүтээлч санаагаараа "Silver Prize" шагналыг хүртжээ.Компани ургамлын гаралтай махыг малын гаралтай мах шиг амттай болгож, хүмүүсийн хооллолтыг өөрчлөх зорилготой. "Хүний мах шиг амттай" бургерт мөөг, шар буурцаг, улаан буудайн гурил, ургамлын гаралтай тос болон зарим нууц жорын амтлагч орсон аж.

Эх сурвалж: Insider

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404