Трамп Ким нарын уулзалтанд Вьетнам бэлэн
2019/02/27
  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонгтой Ханой хотноо уулзлаа. Энэхүү хэлэлцээр АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд, Ерөнхийлөгчийн ордонд болжээ. 

     

    АНУ , Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтанд Вьетнам бэлэн болжээ. Уулзалт Ханой хотын эртний зочид буудал болох “Sofitel Legend Metropole”-д болох юм.

    Ханой хот аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байна. Аюулгүй байдлыг хангахын тулд гудамжинд хуягт машинууд ч зогсож байгаа талаар гадны агентлагууд мэдээлж байна.

    Уулзалт эхлэх хүртэл хэдхэн цаг үлдээд байгаа энэ мөчид  Америкийн Ерөнхийлөгч Твиттер хуудсандаа удахгүй болох хэлэлцээрийн талаар тайлбар хийсэн бөгөөд Ким Жон Уныг “анд нөхөр” гээд Пхеньян цөмийн зэвсэггүй болохыг зөвшөөрсөн тохиолдолд энэ улс хөгжихөд тусална гэж амлажээ.

     

     

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404