Ү.МЯГМАРБАЯР, Ү. МӨНГӨНЧИМЭГ НАР БАХРАЙНААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2022/07/04

Бөхийн төрлүүдийн 2022 оны “U15”, “U20” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Бахрайны Манама хотод эхэллээ. 15 хүртэлх насны чөлөөт бөхийн охидын барилдаан өнөөдөр болж манай улсаас таван бөх барилдснаас 54 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин Үүртуяагийн Мягмарбаяр, 62 кг-д Төв аймгийн тамирчин Үржингийн Мөнгөнчимэг нар мөнгөн медалийн эзэн болов. Тэд жиндээ тус бүр дөрвөн барилдаан хийж гурав ялж шагналын тавцанд зогссон юм.

Харин 42 кг-д Дорноговь аймгийн тамирчин Б.Мөнхцэцэг тав, 46 кг-д Баянзүрх дүүргийн тамирчин Г.Сарнай тав, 50 кг-д "Төгс" дэвжээний тамирчин Б.Ариунзул дөрөвдүгээр байрт орлоо. Маргааш хөвгүүдийн ангиллын барилдаан болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404