9 суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэж байна
2022/07/02

Хөвсгөл  аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс төсвийг шийдвэрлэж 21 сумын ногоон бүс, аялал жуулчлалын гол зам дагуу, булаг шандын эх гэсэн шаардлагатай ойн санд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг хийлгэхээр шийдвэрлэсэн.

Энэ ажлын хүрээнд Алаг-Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Их-уул, Галт, Тариалан , Шинэ-идэр, Хатгал, Чандмань-Өндөр гэсэн 9 суманд нийт 2920 га талбайд утаат үүргэвчин багажаар химийн бэлдмэл цацах тэмцлийн ажлыг хийж байна. Энэхүү ажлыг тус аймгийн БОАЖГ, сумын ЗДТГазар, сум дундын ойн ангиуд хамтран гүйцэтгэж байна.Энэ сарын 8  гэхэд 21 суманд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Хамгийн гол нь иргэд шавжтай тэмцэх ажлыг хийсэн газруудад малаа бэлчээх, аялал зугаалгаар явахгүй байхыг аймгийн БОАЖГ-аас анхаарууллаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404