Шойгу буриад цэрэгт ОХУ-ын Баатар цолны алтан одыг гардуулжээ
2022/06/30

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Өвөр Байгалийн хязгаарын Агинское тосгоны уугуул, мото буудлагын ангийн дарга 23 настай Балдан Цыдыповт Оросын Баатар цолны алтан одыг гардуулжээ.

Балдан Цыдыпов Украин даь цэргийн ажиллагааны үеэр 150 цэргийн амийг аварч, гавьяа байгуулсан тул өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар Оросын Баатар цол олгосон байна.

Шагнал гардуулах ёслол Москва хотын Мандрыкийн нэрэмжит эмнэлэгт болжээ. Балдан гуравдугаар сарын 30-нд анги нь их бууны галд өртөх үеэр шархдаж, 14 удаа мэс засалд орсон байна. Цыдыповт мөн Москва хотын цэргийн комиссарын газарт ахлах шинжээчийн албан тушаал санал болгосон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404