ӨМНӨГОВЬ: Шинэ театрын нээлт боллоо
2022/06/30

Өмнөговь аймгийнхан өнөөдөр шинэ хөгжимт жүжгийн театраа албан ёсоор хүлээн авч, нээлтийг нь хийлээ. 1931 онд Өмнөговь аймаг байгуулагдахад зэрэгцэн анх байгуулагдсан Хөгжимт жүжгийн театр өсөн дэвжиж, өргөжин хөгжсөөр өнөөдөр 91 жилийн түүхэн ойн босгон дээрээ шинэ байртай болж байгаа юм. 

Аймаг орон нутгийн төсвийн 16.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан 850 хүний суудалтай дахин давтагдашгүй архитектурын өвөрмөц шийдэл бүхий бүрэн цутгамал зоорийн давхраас гадна 7 давхар барилгатай дүйцхүйц өндөртэй 4 давхар энэхүү барилгын зураг төсвийг “Балданс” ХХК-ийн хамт олон, барилгын ажлыг “Жи Жи Ай” “Энхбодиз”, “Воком” ХХК зэрэг компаниуд хийж хэрэгжүүлжээ.

​Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театраас түүхийн 91 жилийн хугацаанд 17 Гавьяат жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, олон арван Соёлын тэргүүний ажилтан, урлаг соёлын алдартнууд төрөн гарч, говь нутаг төдийгүй Монголын ард түмэнд авьяас чадвараа толилуулсаар явна.

​Шинэ театр үйл ажиллагаа явуулж эхэлснээр бүтэц орон тоо нэмэгдэж мэргэжлийн уран бүтээлчдийг орон нутагтаа ажиллуулах орчин нөхцөлийг сайжруулан нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд Соёл урлагийн салбарт дутагдалтай байгаа мэргэжлийг, орон нутгийн оюутны сургалтын тэтгэлэгт хамруулан бодлогоор дэмжин ажиллаж байгаа ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404