Я.Содбаатар: Бүх малаа эрүүлжүүлж, эрүүл хүнс хэрэглэдэг болно
2022/06/28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр /2022.06.28/ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлын талаар Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой. Шалтгаан нь, олон улсын нөхцөл байдал, дотоодын нөхцөл байдалд ч хүнсний хангамжид анхаарах шаардлагатай байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд хүнсний барааны үнэ ханш өссөн. Иргэдэд очиж байгаа хүнс эрүүл, стандартын шаардлага хангасан байх ёстой. Энэ бодлогын хүрээнд өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч УИХ-д үг хэлж, төслийг өргөн барьсан. УИХ яаралтай горимоор баталж, түүхэн шийдвэр гаргасан. Энэ тогтоол ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ирэх таван жилийн хугацаанд бүх малаа эрүүлжүүлж, эрүүл хүнс хэрэглэдэг болно. Эмээлтийн махны асуудал бол хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаа. Ерөнхийлөгч анхааралдаа авч, холбогдох хүмүүст хариуцлага тооцож яваа, Шалгалтын ажиллагаа ч үргэлжилж байна. Хүсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой асуудал төрийн тэргүүний анхааралд бий" гэх мэдээллийг өглөө.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404