ГИДРОПОНИК ХҮЛЭМЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2022/06/27

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Премиум групп” ХХК, БНСУ-ын “Plant TFarm” компани хамтран шинэ үеийн гидропоник хүлэмж байгуулах төслөө хэрэгжүүлж эхэллээ.

Хамтарсан компани үүсгэн байгуулах болон төслийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх, албаны бусад хүн оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавьсан энэ үед аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийн, хамтран ажиллаж байгаад Тамгын газрын дарга Я.Содбаатар талархал илэрхийлэв.

Мөн шинэ техник, технологи нэвтрүүлэх, нутагшуулах, ажиллах хүчээ бэлтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдийн аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжихээ хэлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404