Л.Энхрийлэн алт, М.Ичинхорлоо, Б.Хорлоодой нар хүрэл медалийн төлөө барилдана
2022/06/24

"Парис 2024" зуны олимпын оноо олгох жүдо бөхийн оны эхний тэмцээн нийслэл Улаанбаатар хотод эхэлсэн. "Улаанбаатар их дуулга 2022" тэмцээний эхний өдрийн барилдаан Мөсөн өргөөд үргэлжилж байна.

Энэ өдөр Монголын шигшээ багийн 20 бөх таван жинд зодоглосон. Үүнээс -57 кг жинд Л.Энхрийлэн алтан медалийн төлөө Оросын Дариа Курбонмамадоватай, М.Ичинхорлоо хүрэл медалийн төлөө Германы Паулин Старктай тус тус барилдахаар боллоо.

Тус жинд О.Оюунчимэг эхний шатанд Японы Цүкаса Ёшидад, Б.Алтанцэцэг эхний шатанд Германы Паулин Старк нарт ялагдаж тэмцээнээ дуусгажээ.

Харин -52 кг жинд Б.Хорлоодой хүрэл медалийн төлөө Израилын Гефен Примотой барилдана. Түүний жинд хамт зодоглосон Ц.Гал-Од Оросын Лилиа Нугаевад, Э.Номинтуяа Оросын Алесиа Кузнецовад, М.Нандин-Эрдэнэ Германы Маша Баллхауст ялагдаж тэмцээнээ дуусгав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404