ДЭЛХИЙН АВАРГЫН ЭХНИЙ ТОГЛОЛТОО ЯЛАЛТААР ЭХЛҮҮЛЛЭЭ
2022/06/23

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн ДАШТ Бельгийн Антверп зохион байгуулагдаж байна. Тус төрөлд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй 3x3 шигшээ багийн тамирчид оролцож байгаа юм. Багууд одоогоор хоёр тоглолтыг хийгээд байгаа юм.

Тодруулбал, Монголын эрэгтэй 3x3 шигшээ багийн хувьд “B” хэсгийн эхний тоглолтоо Тайванийн эсрэг хийж 22:15 харьцаатай ялалт байгуулсан бол хоёр дахь тоглолтоо Литва улсын шигшээ багийн эсрэг хийж 22:15 харьцаатай хожигдсон байна. Ингэснээр гуравдугаар байранд 37 оноотой жагсчээ. Тэд дараагийн тоглолтоо зургадугаар сарын 24-нд Германы шигшээ багийн эсрэг хийх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404