“THE NIGHT WITH US” ТОГЛОЛТ ХҮҮХДИЙН ПАРКТ БОЛНО
2022/06/23

“The Night with us” тоглолт энэ сарын 24 нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох байсан ч үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай холбоотойгоор тоглолт хийх байршил өөрчлөгджээ. Энэ талаар Камертон хамтлагийн гишүүн Д. Мэндбаяр мэдээлэл хийлээ. 

Камертон хамтлагийн гишүүн Д. Мэндбаяр: “Энэ сарын 24-нд Камертон, Никитон, Харанга, Гурван охин хамтлагуудын хамтарсан  “The Night with us” тоглолт маань төв цэнгэлдэх хүрээлэнд болох байсан. Үндэсний их баяр наадамд зориулсан наадмын бэлтгэл ажил хийгдэж байгаатай холбогдуулан  төв цэнгэлдэх хүрээлэнд болох нь цуцлагдсан гэх гэнэтийн шийдвэр гарлаа. Тиймээс энэхүү тоглолт маань “Хүүхдийн парк”-д тоглохоор боллоо. Илүү сайн тохижилттой, тухтай байдлаар тоглолтоо хийнэ” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404