Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2022/06/23

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 2022 оны зургаадугаар сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээтэй гарчээ.

Тодруулбал, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын нийт, Архангай, Хөвсгөл, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн зарим, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар зуншлага сайн байгаа бол Увс, Ховд, Завханы ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын зарим, Хөвсгөлийн ганц нэг сумдын нутгаар дунд зэргийн байна.

Харин Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар зуншлага муутай, гандуу байгааг мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404