ХОЁР УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2022/06/22

“Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монголбанктай хамтран 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулав.

Энэхүү бага хурлыг нээж Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын илгээлтийг уншиж танилцуулсан бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан нар үг хэлэв.Бага хурлаар талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгарч буй сорилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.


Арга хэмжээнд холбогдох яам, судалгааны байгууллага, аж ахуйн нэгжийн 50 гаруй төлөөлөгчид оролцов.

Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдаа 2021 онд 10.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.64 тэрбум ам.доллар, импорт 2.49 ам.долларт хүрсэн. 2021 онд Монгол улс дэлхийн 64 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 82.6 хувийг, 159 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ 36.4 хувийг тус тус эзэлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404