Европын жүдогийн холбооны тэргүүн Монголд айлчилна
2022/06/20

Австрийн Вена хотод Европын жүдо бөхийн холбооны ээлжит бус чуулган хуралдлаа.

Хоёрдугаар сард ОХУ, Украины дайн эхэлсний дараа тус холбоог тэргүүлж байсан ОХУ-ын иргэн Сергей Соловейчик ажлаа өгсөн. Түүний ажлыг EJU холбооны дэд ерөнхийлөгч Отто Кнейтингер гүйцэтгэж байгаад ийнхүү сонгууль явагдсан юм. Унгарын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Ласло Тот ганцаараа нэр дэвшиж, 2024 он хүртэл Европын жүдог тэргүүлэх боллоо.

Шинэ Ерөнхийлөгч Ласло Тот “Европ тивийн гишүүн 51 оронд 2,3 сая жүдоч бий. Одоо бидний гол зорилго цар тахлаар алдсан тамирчдаа эргүүлэн авчрах явдал. Европын жүдо бол маш хүчирхэг брэнд. Франц улс холимог багийн тэмцээний олимпын аварга. Манай тивд Токио олимпын аварга 5 жүдоч, сүүлийн ДАШТ-д түрүүлсэн найман жүдоч байна. Манай Унгар улс сүүлийн 20 жилд 20 том тэмцээн зохион байгууллаа” гэж мэдэгдсэн байна.

Шинэ Ерөнхийлөгч ажлаа Улаанбаатараас эхэлнэ гэж мэдэгдлээ. Ласло Тот Улаанбаатар Их Дуулга тэмцээнийг үзэж сонирхоно. Улаанбаатарын тэмцээний дараа долоодугаар сард Унгарт Их Дуулга тэмцээн болох юм.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404