Архангай аймгийн 16 өрхийн 1800 мал үерт урсжээ
2022/06/20

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн Дунд цүүр гэдэг газарт зургаадугаар 17-ны өдрийн 17:00-18:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан байна.

Энэ талаарх мэдээллийг мөн өдрийн 21:30 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргаар ахлуулсан иргэд хоёр айлын гэр урсаж эвдрэн, 16 өрхийн 1,800 мал үерт урсаж хорогдсон тул сэг зэмийг гаргаж ажиллажээ.

 

Эх сурвалж: ОБЕГ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404