БОАЖЯ-НЫ САЙД ӨНӨӨДӨР 11-11 ТӨВД АЖИЛЛАНА
2022/06/20

Өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 20-ны 14.00-17.00 цагийн хооронд Байгаль орчин, аялал жуулчлалын яам -наас Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгнө. 

Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон яамны бусад удирдлагууд, харъяа агентлагийн удирдлагууд оролцоно.

Та бүхэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон тус яамны эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудаас асуух зүйлээ утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404