“ТАМГАГҮЙ ТӨР” ЖҮЖГИЙГ ДОЛДУГААР САРД ДАХИН ТОГЛОНО
2022/06/20

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг Соёлын яам, Үндэсний Урлагийн их театр, УДЭТ, “Херо” интертайнмент, “Хувьсал” продакшн хамтран дахин тавьсан бөгөөд дуу хөгжим, бүжиг, тайз, дэлгэцийн цогц шийдэлтэй, үндэсний сонгодог жүжгийн хэв маягийг бүрэн шингээсэн, онцлох бүтээл болж чадсан хэмээн үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм.

Энэхүү жүжиг нь 70 удаа тасралтгүй тоглож, нийт 40,740 үзэгчдэд хүрснээр рекорд тогтоожээ. 

Тэгвэл тус жүжиг Улсын драмын эрдмийн тайзнаа долдугаар сард дахин тоглогдохоор болжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404