Нийслэлийн ахмад ширээний теннисчид аваргаа шалгаруулна
2022/06/16

Улаанбаатар хотын ахмад ширээний теннисчдийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18,19-нд Оч клубт болно.

Энэхүү тэмцээнд ур чадвараа сорин оролцох бүх тамирчинд нээлттэй бөгөөд хөдөө орон нутгаас болон ОХУ-ын Улаан-Үд хотын ахмад тамирчид урилгаар оролцох болжээ.

Нийслэлийн ахмад ширээний теннисчдийн аварга шалгаруулах тэмцээн нэг бүрчилсэн эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр шилдгүүдийг тодруулах юм. Харин насны хувьд 40-49 нас, 50-59 нас, 60-69 нас, 70-аас дээш нас гэсэн ангиллаар болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404