Улаанбаатарын Их дуулга тэмцээний VIP тасалбар нэг сая төгрөгийн үнэтэй
2022/06/16

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Монголд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах, “Парис-2024” олимпын наадмын оноо олгох тус тэмцээнд манай улсаас 54 жүдоч эх орныхоо дэвжээнд зодоглоно.

Тэмцээний нэг өдрийн хэсгийн барилдааны тасалбар 30.000, финалын барилдааных 50.000 төгрөгийн үнэтэй.

rjudo1-640x665 Улаанбаатарын Их дуулга тэмцээний VIP тасалбар нэг сая төгрөгийн үнэтэй

Гурван өдрийн турш үзэх VIP тасалбарын үнэ нь 1 сая төгрөг. VIP тасалбарт уух зүйлс, хоолны сонголттой рестораны үйлчилгээ, бусад давуу эрхүүдийг багтаан, цөөн тоогоор худалдаалж байгаа юм.

judo-640x426 Улаанбаатарын Их дуулга тэмцээний VIP тасалбар нэг сая төгрөгийн үнэтэй

Тэмцээний тасалбарыг Спортын төв ордноос худалдан авах боломжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404