О.Амгаланбаатар: Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж буй хугацааны бүх тушаал шийдвэрээ АТГ-т өгч, шалгуулах хүсэлт гаргалаа
2022/06/15

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар АТГ-т хүсэлт гаргаж буй талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "О.Амгаланбаатар миний бие Говь-Алтай аймгийн Засаг даргаар хоёр дахь удаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд өөрийн гаргасан бүх тушаал шийдвэр, зарцуулсан мөнгө, олгосон газар зэрэг өөрт хамааралтай бүх бичиг баримтыг Авлигатай Тэмцэх Газарт өгч, хуулийн дагуу шалгуулах хүсэлт гаргаж байна.

Учир нь сүүлийн зургаан сарын хугацаанд нэр бүхий улс төрчид захиалгаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлж намайг гүтгүүлж, зохион байгуулалттайгаар харлуулах үйл ажиллагаа явуулж байна.Мөн ийнхүү өөрийн хүсэлтээр шалгуулах хүсэлт өгч байгаа нь Монголын улс төрчдөд жишиг болъё гэж бодсон юм. Бүгд шударга ажиллах хэрэгтэй, бас шударга ажиллаж байгаагаа нотолж өөрсдөө шалгуулдаг байх хэрэгтэй. Төрд ажилладаг хүмүүс үнэн байг гээд шалгуулж байна. Говь-Алтай аймгийн төсвийг зориулалтын бусаар зарцуулж, хамаарал бүхий этгээдүүдэд газар олгосон, Land Cruiser машиныг сая төгрөгөөр өгсөн байна гэх мэт надад огт хамааралгүй, миний гаргаагүй шийдвэрийг гаргасан болгож байгаа увайгүй зүйл хэрээс хэтэрч буй тул өөрийгөө шалгуулна. 

Хүнийг ингэж зохион байгуулалттайгаар гүтгэж болохгүй. Хэвлэлээр хүнийг ялладаггүй юм. Говь-Алтай аймаг Монгол Улсад хамгийн хойно байгаа. Энэ бүхнийг өөрчилье гээд зүтгэж байхад ард иргэдийг ядуу амьдруулж худалдаж авах механизмаа явуулахын тулд нэр бүхий улс төрчид ийм увайгүй зүйл хийж байна. Нэг жишээ хэлэхэд саяхан О.Амгаланбаатар гэдэг хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргалаа гэсэн мэдээлэл явсан. Гэтэл би архи уухгүй маш олон жил болж байгаа" гэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404