БНЭУ-аас ирсэн Бурхан багшийн чандрыг үзэх гэж Соёлын сайд Ч.Номин очжээ
2022/06/13

Бурхан багшийн Их дүйчэн өдөр билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу маргааш /2022.06.14/ болно. 

Тэгвэл Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг угтан авах үйл ажиллагаа өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд боллоо. БНЭУ-ын тусгай үүргийн онгоц Улаанбаатар хотод 12:30 цаг орчимд газардсан бөгөөд угтсан авах үйл ажиллагаанд Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамч, Соёлын сайд Ч.Номин, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон бусад төлөөлөгчид оролцлоо. 

Arslan.mn

Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг ёслол хүндэтгэлтэйгээр ширээнээ залж, дараа нь Гандантэгчэнлин хийдийн Батцагаан чогчин дуганд залах юм. 

Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц " Энэтхэг улсаас Бурхан багшийн ариун чандрыг залж ирж буй. Бурхан багшийг таалал төгссөний дараа чандрыг нь найм хувааж улс орнуудад тараасан. Дөрвөн ринсрэл Монгол оронд заларч байгаа нь буянтай үйл болж байна. Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залагдана. Хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтой" гэсэн юм.

Дэлгэрэнгүйг Гандантэгчэнлин Хийд эндээс үзнэ үү.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404