Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлттэй болох Кроссфитийн тэмцээнд шилдэг 50 тамирчин өрсөлдөнө
2022/06/13

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “976 Mongolian Throwdown 2022” Кроссфитийн нээлттэй тэмцээнийг энэ сарын 18-нд буюу Бямба гарагт зохион явуулах гэж байна. 

Кроссфитийн спортыг олон нийтэд таниулж, тамирчдыг чансааг ахиулах зорилготой энэхүү тэмцээнд Монголын Кроссфитийн шилдэг 50 тамирчин оролцох бөгөөд эрэгтэй RX, эмэгтэй RX, эрэгтэй 35+ RX гэсэн үндсэн гурван ангилалд өрсөлдөх юм байна. Мөн урилгаар олон улсын тамирчид оролцох аж.

Уг спортын үйл ажиллагааг олон улсын тэмцээнүүдийн жишгээр задгай талбайд зохион байгуулж байгаагаар онцлог. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан “976 Mongolian Throwdown 2022” Кроссфитийн нээлттэй тэмцээн нь нийтийн эрүүл мэнд, зөв амьдралын хэв маягийг бий болгох, Кроссфитийн спортыг нийтэд түгээх, мөн тив, дэлхий, бүсийн чанартай тэмцээнүүдэд улсаа төлөөлөн оролцох тамирчдыг бэлтгэх зэрэг олон давуу талтай юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404