Б.Цэнгэл: QSC компанитай холбоотой ноцтой баримтууд дэлгэж, сөрөг нэхэмжлэл гаргана
2022/06/13

QSC компаниас Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгч байгаатай холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал А.Ариунболд нар хариу мэдээлэл хийлээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудлаар QSC компани Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид энэхүү нэхэмжлэлийн хувийг Захиргааны хэргийн шүүхээс гардаж аваад байна.Монгол Улсын Засгийн газрын 2014 онд гаргасан шийдвэрээр QSC компанитай байгуулсан концессын гэрээний хэрэгжилт хангалтгүй байгаа гэж дүгнээд Засгийн газар тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан.

Харин QSC компанийн зүгээс концессын гэрээг цуцлах тухай Засгийн газрын тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус тус гаргасан.Бидний зүгээс энэхүү нэхэмжлэлийн дагуу хариу тайлбараа өгнө. Үүний сацуу бид нэлээд ноцтой баримтуудыг дэлгэж тавьж, сөрөг нэхэмжлэл гаргахаар бэлдэж байна.

Хоёрдугаарт, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудын оролцоотой санхүүгийн шалгалтын Дарханы төмөрлөгийн үйлдвэрт явуулж байгаа. Уг шалгалт ирэх долоо хоногт дууссанаар тоо баримттай санхүүгийн зөрчлүүд ил болно" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404