Ш.Энхийн-од “атлантик-10“ дивизионы шинэ тоглогчийн ранкыг ТЭРГҮҮЛЭВ
2022/06/08

Ирэх улиралд АНУ-ын “Дэйтон” их сургуулийн багт тоглохоор болсон Шаравжамцын Энхийн-Од NCAA-гийн “Атлантик-10” дивизионы багуудаас нэгдүгээр курсийн тоглогчдын чансаагаар нэгдүгээрт жагсчээ. Түүний сургуулийн харьяалагддаг “Атлантик” бүсэд NBA-гийн супер од Стефан Көрригийн дөрвөн жил суралцсан “Дэвидсон” болон “Жорж Вашингтон”, “Виржиниа”, “Сент-Луис”, “Массачусетс”, “Ричмонд” зэрэг 14 их сургууль, коллежийн баг багтдаг. 

“Майк” хочит Ш.Энхийн-Одын “Дэйтон” баг нь хамгийн сүүлд 2003 онд “Атлантик” дивизионыхоо аварга болж байв.

 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404