Номхон далайг ганцаараа гаталсан 83 настай өвөө анхны өндөр настай хүн боллоо
2022/06/06

Японы далайн аялагч 83 настай Кеничи Хори /2022.06.04/-нд төгсгөлийн газартаа хүрч, ямар ч гарамд ороогүйгээр ганцаараа дарвуулт завиар Номхон далайг гаталсан дэлхийн хамгийн өндөр настай аялагч боллоо.

Тэрээр "Цаг агаар, нимгэн мөс зэрэг эрс тэс нөхцөл байдалтай тулгарсан ч бүх талын дэмжлэгтэйгээр төгсгөлдөө ирсэн маань тун азтай тохиолдол. Одоо ч гэсэн залуу халуун насандаа байгаа гэж өөрийгөө бодож байна. Аяллаа дуусгасандаа маш их баяртай байна” гэжээ.

Кеничи Хори 2022 оны 03-р сарын сүүлчээр Сан Францискогоос хөдөлж, Японы Вака-Яма мужийн Кий усан замын төгсгөлийн цэгтээ хүрсэн юм. 83 настай тэрээр 69 хоногт 8500 орчим километр замыг туулжээ. Дашрамд дурьдахад өмнө нь 71 настай аялагч номхон далайг гаталж байсан байна.

1 хүн ба гадаа нарын зураг байж магад

1 хүн, boat racing, ус ба "SUNTORY MERMAIDIII CCTV 央视网 com" гэсэн бичвэр нарын зураг байж магад

1 хүн ба гадаа нарын зураг байж магад

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404