Монголын багийн ахлагчаар сайд Б.Батцэцэг томилогдов
2022/06/06

2024 онд БНСУ-ын Канвон хотноо залуучуудын өвлийн олимпын IV наадам болно. Уг наадамд оролцох Монголын баг тамирчдын ахлагчаар Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг томилогдсон байна.

Багийн ахлагчаар томилогдсон тухай Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулан өгчээ.

Томоохон наадамд баг тамирчдаа ахлан оролцох төр засгийн өндөр албан тушаалтай анхны эмэгтэй хүн нь Б.Батцэцэг сайд болж байна.

Залуучуудын өвлийн анхдугаар наадам анх 2012 онд Австрийн Инсбрукт зохиогдсон бөгөөд 2016 оны Лиллехаммерийн олимпоос манай тэшүүрч Б.Сумъяа холимог багийн төрөлд алтан медаль хүртэж байв.

Харин 2020 онд Лозаннд болсон гуравдугаар олимпын наадамд манай улс зургаан тамирчинтай оролцсон билээ.

 

Эх сурвалж: МҮОХ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404