"Тавантолгой ДЦС"-ын бүтээн байгуулалтын төслүүдэд Польш улс хамтран ажиллах боломжтойг илэрхийлжээ
2022/06/06

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНПУ-ын гадаад хэргийн сайд З.Рау нар албан ёсны хэлэлцээ хийсэн талаар мэдээллээ. 

Хэлэлцээний үеэр Монгол, Польшийн хамтын ажиллагааны механизм болох Засгийн газар хоорондын хамтарсан комисс Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын дүнг сайшааж, уулзалтын үеэр тохиролцсон санал санаачилгыг бодит ажил хэрэг болгон ажиллана гэдгээ талууд нотолсныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэв. 

Мөн "Эдийн засгийг сэргээх эрчимжүүлэхийг зорьж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийг бодлогыг танилцуулж, энэ хүрээнд хоёр орны харилцааны билэг тэмдэг болсон томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх.

Тухайлбал, Тавантолгой дулааны цахилгаан станц, түүний дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг төслүүдэд хамтран ажиллах боломж байгааг илэрхийллээ.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны даргаар ажиллаж, бүх талын хүчин чармайлт гаргаж ажиллаж байгааг Монгол Улс сайшааж байгааг мөн илэрхийллээ. Хоёр улс бүс нутагт, олон улсын талбарт хамтран ажиллаж ирснийг талууд тэмдэглэж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн ажиллахаа талууд нотоллоо" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404